Sunday, February 12, 2012

Х¯¯ÕÄÈÉÍ ÎÐÎËÖÎÎ ÃÝÆ ÞÓ ÂÝ?




Хүүхдийн оролцоо
n   “Хүүхдийн оролцоо гэдэг нь эрэлт хэрэгцээнд нь нийцсэн,хүүхдийн биеийн болон оюуны хөгжилд нэмэр болохуйц бүхий л үйл ажиллагаанд хүүхэд бүр оролцож байгаа үйл явц юм
n  Хүүхэд өсвөр үеийнхий оролцоо гэдэг нь тэд өөрсдийн амьдралд шаардлагатай мэдээллийг олж авах, өөрсдийгөө хөгжүүлэн хамгаалах, өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо сонсгох, гэр бүл, сургууль олон нийтийн хүрээнд болон амьдарч байгаа орчинд өөрсөддөө хамааралтай шийдвэр гаргахад оролцох, байгууллага холбоод үүсгэн байгуулах, тэдгээрт нэгдэн орох эрхээ эдлэхийг хэлнэ
      Оролцоо бол эрх;
n  Оролцоо нь хүний үндсэн эрх,  эрх чөлөөнд үндэслэсэн хандлагын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь эрх эдлэгчид түүний дотор хүүхдүүд өөрсдийн эрхээ эдлэхийг шаардах, үүрэг хүлээгчээс хариуцлагатай байхыг шаардах эрх юм.
n     - Дуу хоолойгоо сонсгох эрх:
n     - Иргэний болон улс төрийн эрхүүд:
n     - Мэдээлэл олж авах эрх:
n     - Сурч боловсрох эрх:
n     - Хамгаалуулах эрх:
     Оролцооны үүрэг;
n   - ýöýã ýõýý õàéðëàõ, áóñàä õ¿íèéã õ¿íäýòãýõ, òýäýíä òóñëàõ
n  - ýõ îðîí, áàéãàëü îð÷íîî õàéðëàí õàìãààëàõ;
n  - ñóóðü áîëîâñðîë çààâàë ýçýìøèõ;
n  - òºðèéí õóóëü ¸ñûã ñàõèæ, àðä ò¿ìíèé ºâ óëàìæëàëûã äýýäëýí õ¿íäýòãýõ, ýçýìøèõ;
n  - ýð¿¿ë ìýíäýý õàìãààëàõ;
n  - àâüÿàñ ÷àäâàðàà õºãæ¿¿ëýõ.
Оролцоо бол хөгжлийн түлхүүр;
n  Оролцоо нь хүүхэд өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн өдөр тутмын амьдралд оролцох явцдаа байнга өсөн нэмэгдэж байдаг өөрийн туршлагадаа үндэслэн хөгжих гэсэн ойлголт билээ. 
n  Оролцоо нь залуу үеийнхнийг амьдралд идэвхтэй, итгэл үнэмшилтэй, бүтээлчээр хандаж, өөрийнхөө амьдралд эзэн болж, хамт олныхоо дунд аялдан дагалдагч бус манлайлагч, идэвхтэй оролцогч болж хөгжин төлөвшихөд нь тусалдаг
Оролцоо бол арга:
n  Оролцоо нь хүүхэд мэдлэг боловсрол, дадлага туршлага, оролдлого хандлагыг өөрөө бие даан олж авах идэвхтэй аргын нэг юм.
n  Хүүхэд хүсэл сонирхолдоо хөтлөгдөн өдөр тутмын амьдралд оролцох явцдаа байнга өсөн нэмэгдэж байдаг өөрийн туршлагадаа үндэслэн сурч, хөгжих арга юм
n  Хүүхэд өөрийгөө хамгаалах, эрхээ эдлэх арга
Оролцоонд суралцах мөрдлөг:
n  Өөрөө сана, сэд( Бод.)
n  Өөрөө оролц, сур(Оролд. )
n  Өөрөө хий, бүтээ(Бүтээ. )
n  Оролцоонд суралцах алхамууд:
n  Ажиглаж сурах: Хүмүүс болон юмс, амьтдын байршил, хэлбэр дүрс, үйл хөдлөл, ажил хөдөлмөр, арга хэмжээний зохион байгуулалт, дэс дараалал, арга технологи, мэдээ мэдээлэл зэргийг ажиглан ойлгож, тогтоох чадвар
n  Дагалдаж сурах: Хүн, амьтан, юмс үзэгдлийн үйл хөдлөл, дуу чимээ, ажил үйлийн дэс дараалал, арга техникийг дуурайн адилхан үйл хөдлөл хийх чадвар
n  Өөрөө хийж сурах: Ажиглаж мэдсэн, дагалдаж сурсаны үндсэн дээр өгөгдсөн зүйлийг үнэн зөв, бүрэн гүйцэд хийх төдийгүй өөрөө бие даан хэний ч заавар зөвлөгөө, шахалт дарамтгүйгээр илүү дэвшилтэт шинэ зүйл санаачлан хийх чадвар
n  Бусдад зааж, сурах: Сурч мэдсэн, хийж сурсан зүйлээ бусдад зааж сургах чадварууд юм.
Оролцооны чиглэлүүд
n  - Улс төрийн оролцоо:/Төр, засгийн бүх түвшинд шийдвэр гаргахад оролцох, хүүхдийн чуулган, мини парламент, Хүүхдийн төлөө зөвлөлүүдийн үйл ажиллагаан дахь оролцоо, хөтөлбөр болон бодлогын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх, нэр ба иргэний үнэмлэх авах гэх мэт/
n  - Нийгмийн оролцоо :/ Гэр бүл, сургууль, эрүүл мэнд, нийгмийн хэв журам, соёл-спорт, урлагийн арга хэмжээнүүд, төрөл бүрийн аян, хөдөлгөөн, хөтөлбөр, төслүүдэд оролцох, байгууллага холбоодод нэгдэх, тэдгээрийн үйл ажиллагааны талаар гэх мэт/
n  - Эдийн засгийн оролцоо: / Эдийн засгийн харилцаанд хүүхдийн оролцоо, Өсвөр насныхны эдийн засгийн эрхийн хэрэгжилт, гэр бүл, нийгмийн бүх салбаруудын төсөв, хөрөнгийн төлөвлөлт, хэрэгжилтэд оролцох боломж гэх мэт/
n  - Хэвлэл мэдээлэлийн оролцоо: / Хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, мэдээллийн хэрэгслэлүүдийг ашиглах, суртчилгаа болон нөлөөлөл хийх талаар /
n  - Байгаль, хүрээлэн буй орчин дахь оролцоо: /Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, экологийн боловсрол-хүмүүжил олгох сургалт, суртчилгаанд оролцох, үнэлгээ, судалгааны ажил хийх, амьдарч буй орчиндоо мод, цэцэг тарих, зүлэгжүүлэх, хог хаягдлыг цэвэрлэх, агаарын бохирдол, дулааралт, цөлжилтийн талаар мэдээлэл цуглуулах, тэдгээрийн эсрэг авах арга хэмжээнд оролцох, саналаа нэмэрлэх гэх мэт/
Оролцооны зарчим:
n  Нээлттэй байх/ Тухайн асуудал болон арга хэмжээнд оролцохыг сонирхогч хүүхэд бүрт саад хориггүй байх/
n  Тэгш байх/Аль нэгэн хүүхдэд давуу боломж олгохгүй байх/
Ялгаварлахгүй байх / Хүүхдийг нас хүйс, арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, газар нутгийн байршил, хэл соёлын байдлаар нь алагчилж хандахгүй байх/

No comments:

Post a Comment